Дулаан хувцас /зөвлөмж/
Эхний ээлжинд гутал. Хөл даарвал олон
төрлийн өвчин тусдаг гэж хүн бүр мэддэг. Эмэгтэй хүн доороосоо даарж болохгүй.
Ялангуяа гадуур их алхаж явдаг хүмүүст дулаан хувцас хэрэгтэй. Магадгүй та
бойтог, өсгийтэй өвлийн гутал эсвэл хөөндий өмсдөг байж болно. Гэхдээ танд
үдээстэй өвлийн гутал таалагдаж болно шүү дээ.
Өвлийн леггингсүүд. Маш стиллэг бас биед
эвтэйхэн хувцас. Мэдээж энэ хувцсыг хаа сайгүй өмсөх болохгүй. Спортлог учраас
сургууль болон ажил хэргийн уулзалт дээр өмсөж болохгүй. Харин найзуудтайгаа уулзах,дэлгүүр
гарах эсвэл зугаалгаар явахдаа өмсөөрэй.
Дулаан ороолт эсвэл том дугуй ороолт. Том дугуй ороолтыг та
өмсдөггүй бол одооноос сонирхоорой. Энэ ороолт нь дулаахан, өвлийн салхинаас
сайн хаадаг.
Өвлийн улиралд
дулаан хувцасла. Гоё богино цамц, даашинзаа дараа зунд хадгалсан нь дээр. Өвөл
дүрэмтлэх ёстой дүрэм бол – дулаан, эвтэйхэн, энгийн хувцаслах.
Варежки. Варежки бол энгийн бээлийнээс дулаахан, тэглээ ч өвөл сонирхолтой
харагддаг. Таны амьдралыг ч сонирхолтой болгож чадах эд дээ.
Малгай. Энгийн малгай, ардаа бондгортой эсвэл 2 чихтэй, эсвэл зөөлөн
үстэй арьсан гээд олон төрөл бий. Гэхдээ алийг нь өмсөх нь таны дур гэж бодлоо.
Дулаан чихний даруулга. Үүнийг гадаа арай дулаан үед зүүвэл зүгээр.
Бас үсний засалтаа хадгалж үлдэх, чухал болзоо, уулзалттай өдөр танд тусална.
Нэхмэл өвдгөвч. Энэ бол ойлгомжтой шүү дээ. Хүссэн гутал, хүссэн
байдал, бас үргэлж дулаан бас эвтэйхэн.
tsagaa olson zoblomj ogsond bayrlaa.
ReplyDeletebayrlalaa.
ReplyDelete