Wednesday, December 17, 2014

Сэтгэлийн хөдөлгөөн (зөвлөмж)

Сэтгэлийн хөдөлгөөн
Сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах чадвартай хүүхдийн ерөнхий байдал:
• Өөрийнхөө бодол санаа, мэдрэмжийг зохистой, тайван байдлаар илэрхийлнэ.
• Шинэ нөхцөл байдалд түргэн дасан зохицно.
• Үйл ажиллагаануудын шилжилтийн үед өөрийгөө удирдаж заавар, зөвлөгөөг дагаж чадна.
• Янз бүрийн нөхцөл байдалд зохистой байдлаар хариу өгч чадна.
Сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах чадвар эзэмшээгүй хүүхдийн ерөнхий байдал:
• Амархан уурлаж бухимдах зэргээр таагүй мэдрэмжийг үе үе гаргана.
• Өөрийнхөөрөө зүтгэх, бусдыг үл тоох хандлагатай
• Нээлттэй, найрсаг биш
• Харилцаанд сөрөг сэтгэлийн хөдөлгөөний байдал гаргах ба сэтгэл нь амархан хямарч өөрчлөгддөг.
Хүүхдэд сэтгэлийн хөдөлгөөнөө зөв зохистой илэрхийлэхэд нь яаж туслах вэ?
Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөн заасан үгээр үгийн баялагийг нэмэгдүүлэх
Сэтгэлийн хөдөлгөөний үгийн баялаг нөөцтэй хүүхдэд зан авирын өөрчлөлт бага тохиолддог болохыг судлаачид тогтоожээ.
Сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн үгийн баялгийг нэмэгдүүлэхдээ уурласан,баярласан, уйтгарласан, гайхсан гэх мэт энгийн үгнээс ичингүйрсэн, айж сандарсан, санаа зовнисон, уурлан хилэгнэсэн гэх мэт арай хүнд үг рүү аажмаар шилжиж шинэ үгтэй танилцуулна. Үгийн баялгийг нэмэгдүүлэхдээ сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, таних чадварт нөлөөлөх гадаад шинж тэмдгүүдийг сайн таниулах хэрэгтэй. Эдгээр нь биеийн
хөдөлгөөний байдал, дууны өнгө, нүүрний хувирал зэрэг юм. Үгийн баялаг нэмэгдсэнээр өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг таних, ойлгох, үгээр илэрхийлэх чадварт ахиц гарна.

No comments:

Post a Comment