Сурсан дуу шүлэг (11-р сар)
Эмээ /шүлэг/
Аавыг өсгөсөн эмээгээ би
Авралын тэнгэр гэх дуртай
Ээжийг өсгөсөн эмээгээ би
Энэрлийн нар гэх урамтай.
Намайг өсгөснийг нь бодохоор
намтар дагуулсан бурхан гэлтэй.
О.Сундуй
Гарын таван хуруу /шүлэг/
Ааваа ааваа -Эрхий мэргэн
Аавтай адилхан хүчтэй хуруу
Ээжээ ээжээ-Эмч домч
Эгээ л тан шиг ажилсаг хуруу
Ахаа ахаа-Дунд ноён
Аргагүй л тан шиг өндөр хуруу
Эгчээ эгчээ-Дугар зайсан
Эрхгүй л тан шиг тусч хуруу
Хардаа хардаа үүнийг
Хамгийн жаахан-Чигчий бүүвэй
Ам бүл таван хуруу
Аав ээж бидэн шиг таван хуруу
Арав гэж юу вэ? /дуу/
Нэг гэж юу вэ?
Алтан дэлхий нэг нартай
Аливаа бүхнийг гийгүүлэх чадалтай
Хоёр гэж юу вэ?
Морин хуур 2 чавхдастайУран аяар уяраах увидастайГурав гэж юу вэ?Аяны тулга гурван тулхтайАссан гал нь өөдөө бадраастайДөрөв гэж юу вэ?Хөлөг морь дөрвөн туурайтайХүссэн газар хүргэх шандастайТав гэж юу вэ?Таван хошуу 5 дэлбээтэйТа бидэн энх тайвныг хүсдэг.Зургаа гэж юу вэ?Ачааны машин 6 дугуйтайАлс газар хүргэх чадалтайДолоо гэж юу вэ?Сар болгон 7 гаригтайСайн үйлсийг бүтээх увидастайНайм гэж юу вэ?Эргэн тойрон найман зовхистойЭнэ дэлхийд найрамдал хэрэгтэйЕс гэж юу вэ?Эх орон 9 эрдэнэтэйЭзэн болсон бидэнд бахдалтайАрав гэж вэ?Хүн болгон 10 хуруутайХүссэн болгоныг бүтээх чадалтай.
No comments:
Post a Comment