Wednesday, December 17, 2014

2014 оны намар (хэсэг 3)

2014 оны 10 дугаар сарын 20










2014 оны намар (хэсэг 2)

2014 оны 9 дүгээр сарын 22







2014 оны намар (хэсэг 1)

2014 оны 9 дүгээр сарын 19














Шинэ жилийн дуугаа сураарай.

Ая С.Батболд

Мөнгөн өвөл /дуу/
Мөнгөн өвөл болоход
Өвлийн өвгөн ирдэгдээ
Олон амьтдаа дагуулаад
Ойгоос хүрээд ирдэгдээ.
Өвлийн өвгөн аав маань
Өчнөөн бэлэг өгдөгдөө
Өвгөн аавынхаа ачийг
Өндөр болоод хариулна даа.


Шүлэг Г.Ганболд Аялгуу С.Батболд
              Өвлийн өвгөн хүрээд ирлээ
1. Өвлийн өвгөн , цасан охин 
Манай ангид  ороод ирлээ
Ямар гоё вэ ?  найзуудаа
Дуугаа дуулан  Хөгжилдье
        Шинэ он  Шинэ жил   Хүрээд ирлээ
2. Ойн баавгай Дэлдэн туулай 
Манай ангид ороод ирлээ
Ямар гоё вэ  Найзуудаа
Дуугаа дуулан Хөгжилдье
Шинэ он Шинэ жил Хүрээд ирлээ
3. Шинэ оноо дуугаар угтаад
Хуучин оноо бүжгээр үдлээ 
Ямар гоё вэ найзуудаа
Дуугаа дуулан хөгжилдье
Шинэ он, Шинэ жил хүрээд ирлээ
4. Одод баясан дээрээс мишээж
Аав ээжүүд хамтдаа байлаа
Ямар гоё вэ найзуудаа 
Дуугаа дуулан хөгжилдье
Шинэ он шинэ жил хүрээд ирлээ

Зүүдний чихэр (дуу)

Зүүдний чихэр (дуу)



Өвөө намайг дуудаад
Зөндөө олон чихэр өглөө
Нэг хоёрыг идлээ
Нэлээд хэсгийг нь далд хийлээ
   Ая яа яа тэр чихэр
  Амттайхан чихэр байлаа
  Ая яа яа тэр чихэр
  Аягүй гоё чихэр байлаа

Гэнэт сэрээд хартал
Гэртээ би унтаж байлаа
Чимээгүйхэн хэвтлээ
Чихэр идмээр санагдлаа

  Ая яа яа тэр чихэр
  Амттайхан чихэр байлаа
  Ая яа яа тэр чихэр
  Аягүй гоё чихэр байлаа

Эрээн алаг цаастай
Элдэв янзын чихэр байна
Алив наашаа аваад ир
Амаа олохгүй идье дээ
Чихэрт дургүй хүүхэд байвал
Чихээ бөглөөд сууж бай
Харин бид бүгдээрээ
Хачин их дуртай шүү

Дэрээ сөхөж хартал
Нэгийг ч олж харсангүй
Орон доогуур хайлаа
Оготно аваад явчихав уу?

  Ая яа яа тэр чихэр
  Амттайхан чихэр байлаа
  Ая яа яа тэр чихэр
  Аягүй гоё чихэр байлаа
  Ая яа яа тэр чихэр
  Амттайхан чихэр байлаа
  Ая яа яа тэр чихэр
  Аягүй гоё чихэр байлаа
  Ая яа яа тэр зүүд
  Аягүй гоё зүүд байлаа.

Ертөнцийн гурав

Ертөнцийн гурван цагаан
Ус нь хар боловч цас цагаан
Бичиг нь хар боловч цаас цагаан
Сав нь хар боловч сүү нь цагаан
















Ертөнцийн гурван хүйтэн
Эзэн муутын гэр хүйтэн  
Ээж муутын хоол хүйтэн
Эв муутын санаа хүйтэн
















Ертөнцийн гурван хурдан
Салхитай тэнгэрийн үүл хурдан 
Саруул ухаантны санах хурдан 
Сайн морины явдал хурдан


Сэтгэлийн хөдөлгөөн (зөвлөмж)

Сэтгэлийн хөдөлгөөн
Сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах чадвартай хүүхдийн ерөнхий байдал:
• Өөрийнхөө бодол санаа, мэдрэмжийг зохистой, тайван байдлаар илэрхийлнэ.
• Шинэ нөхцөл байдалд түргэн дасан зохицно.
• Үйл ажиллагаануудын шилжилтийн үед өөрийгөө удирдаж заавар, зөвлөгөөг дагаж чадна.
• Янз бүрийн нөхцөл байдалд зохистой байдлаар хариу өгч чадна.
Сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах чадвар эзэмшээгүй хүүхдийн ерөнхий байдал:
• Амархан уурлаж бухимдах зэргээр таагүй мэдрэмжийг үе үе гаргана.
• Өөрийнхөөрөө зүтгэх, бусдыг үл тоох хандлагатай
• Нээлттэй, найрсаг биш
• Харилцаанд сөрөг сэтгэлийн хөдөлгөөний байдал гаргах ба сэтгэл нь амархан хямарч өөрчлөгддөг.
Хүүхдэд сэтгэлийн хөдөлгөөнөө зөв зохистой илэрхийлэхэд нь яаж туслах вэ?
Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөн заасан үгээр үгийн баялагийг нэмэгдүүлэх
Сэтгэлийн хөдөлгөөний үгийн баялаг нөөцтэй хүүхдэд зан авирын өөрчлөлт бага тохиолддог болохыг судлаачид тогтоожээ.
Сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн үгийн баялгийг нэмэгдүүлэхдээ уурласан,баярласан, уйтгарласан, гайхсан гэх мэт энгийн үгнээс ичингүйрсэн, айж сандарсан, санаа зовнисон, уурлан хилэгнэсэн гэх мэт арай хүнд үг рүү аажмаар шилжиж шинэ үгтэй танилцуулна. Үгийн баялгийг нэмэгдүүлэхдээ сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, таних чадварт нөлөөлөх гадаад шинж тэмдгүүдийг сайн таниулах хэрэгтэй. Эдгээр нь биеийн
хөдөлгөөний байдал, дууны өнгө, нүүрний хувирал зэрэг юм. Үгийн баялаг нэмэгдсэнээр өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг таних, ойлгох, үгээр илэрхийлэх чадварт ахиц гарна.

Сурсан дуу шүлэг (11-р сар)

Сурсан дуу шүлэг (11-р сар)



Д.Давааням
            Эмээ /шүлэг/
Аавыг өсгөсөн эмээгээ би
Авралын тэнгэр гэх дуртай
Ээжийг өсгөсөн эмээгээ би
Энэрлийн нар гэх урамтай.
Намайг өсгөснийг нь бодохоор
намтар дагуулсан бурхан гэлтэй.

О.Сундуй

Гарын таван хуруу /шүлэг/
Ааваа ааваа -Эрхий мэргэн
Аавтай адилхан хүчтэй хуруу
Ээжээ ээжээ-Эмч домч
Эгээ л тан шиг ажилсаг хуруу
Ахаа ахаа-Дунд ноён
Аргагүй л тан шиг өндөр хуруу
Эгчээ эгчээ-Дугар зайсан
Эрхгүй л тан шиг тусч хуруу
Хардаа хардаа үүнийг
Хамгийн жаахан-Чигчий бүүвэй
Ам бүл таван хуруу
Аав ээж бидэн шиг таван хуруу


Арав гэж юу вэ? /дуу/

Нэг гэж юу вэ?

Алтан дэлхий нэг нартай

Аливаа бүхнийг гийгүүлэх чадалтай

Хоёр гэж юу вэ?

Морин хуур 2 чавхдастай
Уран аяар уяраах увидастай
Гурав гэж юу вэ?
Аяны тулга гурван тулхтай
Ассан гал нь өөдөө бадраастай
Дөрөв гэж юу вэ?
Хөлөг морь дөрвөн туурайтай
Хүссэн газар хүргэх шандастай
Тав гэж юу вэ?
Таван хошуу 5 дэлбээтэй
Та бидэн энх тайвныг хүсдэг.
Зургаа гэж юу вэ?
Ачааны машин 6 дугуйтай
Алс газар хүргэх чадалтай
Долоо гэж юу вэ?
Сар болгон 7 гаригтай
Сайн үйлсийг бүтээх увидастай
Найм гэж юу вэ?
Эргэн тойрон найман зовхистой
Энэ дэлхийд найрамдал хэрэгтэй
Ес гэж юу вэ?
Эх орон 9 эрдэнэтэй
Эзэн болсон бидэнд бахдалтай
Арав гэж вэ?
Хүн болгон 10 хуруутай
Хүссэн болгоныг бүтээх чадалтай.


Жимс хүүхэд хоёр (шүлэг)

Бөндийсөн жимсний дэргэд 
Бондойсон жаал сууж байна.
Булцгар гартаа нэгийг бариад
Бувар бувар идэж байна.
Жимс хүүхэд хоёр
Жилийн жилд хамт байг
Тарьсан жимс бүхэн
Төрсөн хүүхэд бүрийн төлөө ургаж байг.

4 настай хүүхдийн онцлог

Дөрвөн нас бол бага насны хамгийн ярвигтай нас юм. Тэдний зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид "Уяанаас алдуурсан нас" гэж нэрлэгдэг нь жирийн хэрэг бишээ. Эцэг, эхчүүд дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлогийгмэдэхгүйгээс тэдний зан төрхийн олон шинж байдлыг гайхах нь олонтаа байдаг. Хайр булаам энхрий, дөлгөөн ялдам гурван настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй, үгэнд орохгүй болоход эцэг эх гайхах нь мэдээж. Энэ нь дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой. Хүүхэд энэ насанд хамтарч тоглох дуртай, тэдэнд найз нөхөд гурван настнуудынхаас илүү шаардагдах боловч хоорондын харилцаа нь нэлээд ээдрээтэй болж ирдэг байна. Тэдний тоглож байхыг харахад сүрдүүлэг, хашгираан, хатуу шаардлага маргаан голлож байх нь харагддаг. Харилцааны нэг гол хэлбэр бол Би, би, гэнэ. Дөрвөн настнууд шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нэлээд бүдүүлэгдүү харилцаатай бусад хүмүүсийн санаа, бодол, хүсэл сонирхол түүнд огт хамаагүй юм шиг авирлана. Тэд өөрсдийн санасан зоргоор аашилна. Мартахдаа амархан, сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй эсвэл ичимтгий, дуугүй байдал гаргана. Тэнэг,гахай, ховдог, гэх мэт бүдүүлэг үгсийг амархан тусгаж хэрэглэх дуртай. Дөрвөн настай хүүхдийн сэтгэц, хөдөлгөөний энерги нь гайхалтай их байдаг. Тэд бүхэл өдөржин гүйж, тоглож наадна. Ярих хүсэл нь хязгааргүй, тэдний тавих асуулт өдрөөс өдөрт ихсэж, өчүүхэн л шалтаг гарвал ярьж л байдаг. Хэрэв ярих хүнгүй бол ганцаараа ярина. Чухамхүү энэ насанд эцэг, эхийн хэл ярианы зөв хөгжилтөнд нь анхаарах хэрэгтэй. Энэ насанд хүүхэд эд юмсын тухай тодорхой төсөөлөл бүрдэнэ. Жишээ нь: сав, суулга, гэрийн эд хогшил, хувцас хунарыг мэдэх, сар, цас, бороо, уул, ус, мал адгуус, цэцэг навчны тухай өөртөө тохирсон төсөөлөлтэй болдог байна. Ийм төсөөлөл нь тэдний тоглоомын үйл ажиллагаанд нь тод илэрдэг. Иймээс ч тэд дүрслэн тоглох их дуртай байдаг.Үзсэн харсан зүйлээ тухайлбал: чоно, туулай, морь болж тоглоно. Түүнчлэн элс, шавар, модоор байшин барилга, гүүр барьж тоглох дуртай.Хөвгүүдийн хамгийн дуртай тоглоом нь байлдаж тоглох явдал юм. Төрөл бүрийн буу, зэвсэг, машин техникийн нэрийг амархан тогтооно. Энэ насанд хүүхэд хурц тод өнгөтэй, гоё сайхан хэлбэртэй, хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж авна. Дүүгээ зурвал гутлынх нь хонх, өвөөгөө зурвал гаансыг нь тод дүрсэлдэг ажээ.