Monday, April 27, 2015

    “Салхин цэцэг өвчин” гэж юу вэ?

 Салхин цэцэг өвчний үед бага зэрэг   халуурах юмуу халуурахгүйгээр арьсан  дээр тархмал толбот биржрүүнүүд гарч эхлээд 3-4 хоногт цэврүүтэж хагарч өнгөц шархлаа болж тав тогтон хуурч унадаг өвчин юм. Эмнэл зүйн үндсэн илрэл бүхий цочмог халдварт өвчин юм. Энэ өвчнийг явцаар нь:
-хөнгөн
-дунд
-хүнд гэж ангилна.
Уг өвчнийг үүсгэгч нь амьсгалын замаар хүний биед нэвтэрч салст бүрхэвчний хучаас эдээр дамжин цусанд орж, тархан арьсанд очиж байрлан эд, эсийг гэмтээдэг. Халдварын эх үүсвэр нь өвчтэй хүн байх бөгөөд түүнээс эрүүл хүнд уг өвчин агаар дуслын замаар дамжин халдварлана. Ихэнхдээ 6 сараас 13 насны хүүхдүүд өвчилдөг.
Өвчний эхний үед халдварлах эрсдэл ихтэй байх ба тууралтын төгсгөл үед хавьталаар халдаж болно. Өвчний нууц үе 2-3 долоо хоног байдаг. Өвчилсний дараа баттай дархлаа тогтдог учраас дахин халдвар авах эрсдэл үгүй болдог.
Өвчин цочмогоор эхэлдэг учраас арьсан дээр 2-4 мм-ийн голчтой улаан толбо гарч хэдэн  цагийн дотор биржрүү болон хувирч дараа нь цэхэр шингэн бүхий цэврүү үүсч, хагарч ялимгүй шархалж, хатаж тав үүсдэг. Мөн хордлогын шинж тэмдэг илэрнэ. Энэ өвчин 2-3 долоо хоног үргэлжилнэ. Мөн лимфаденит, ёлон, пиодерми зэрэг хүндрэл өгч болно. Оношлоход хялбархан.